БОАЖЯ-ны тусгай зөвшөөрөл хариуцсан дарга нар албаны өрөөндөө авлига авч байгаа баригдсан талаар мэдээлэл гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр анх мэдээлэл гаргасан. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хэн байсныг мөн зарласан байна. Тэрбээр хэлэхдээ “Энэ бол баттай мэдээлэл. Байгаль орчны яамны яамны ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР-ын дарга байсан” хэмээн хэллээ. БОАЖЯ-ны хүрээлэн буй, орчин, байгалийн нөөцийн газрын даргаар Д.Даваасамба гэх эрхэм ажилладаг билээ. Мөн үүнээс гадна авлига авч байгаад баригдсан хүмүүсийг 72 цагаар саатуулсан гэсэн мэдээлэл байна. Бид тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.
Ж.Энхбаяр: БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга авлига авсан
2017-02-09 17:21:00