Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Улсын онцгой комиссын баг Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллажээ. Улсын онцгой комиссын багаас тус суманд 40 тонн өвс, 20 тонн тэжээл, малын эм био бэлдмэл, бусад шаардлагатай бараа материалыг улсын нөөцөөс хуваарилаж, хүлээлгэн өглөө. Мандал сум нь нийт есөн багийн 7199 өрхийн 2688 хүн амтай бөгөөд 2016-2017 оны өвөл 113820 мянган толгой мал өвөлжиж байна. Нийт малын 63.8 мянга буюу 56 хувьд нэмэгдэл тэжээл шаардлагатай байгааг орон нутгийн удирдлагууд тодотголоо. Одоогийн байдлаар сумын малчин өрхүүдэд 2800 тонн өвс, 190 тонн орчим тэжээлийн нөөц байна.
Сэлэнгийн Мандал суманд өвс, тэжээл, эм био бэлдмэл хүргэжээ
2017-02-09 13:17:48