Европын өндөр хөгжилтэй орнуудын иргэд Муслим шашинтай хүмүүсийг өөрийн нутаг дэвсгэртээ хүлээж авах хүсэлгүй байгаа талаар судалгааны дүн харуулжээ. Европын 10 орны хүмүүсийн дунджаар 55 хувь нь ийм хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
"Chatham House" байгууллага тус судалгааг Дональд Трампын муслимуудыг АНУ-д нэвтрүүлэхийг хориглох шийдвэрээс өмнө хийсэн байжээ. Ингэхэд Европын 10 орны хоёроос бусад нь 50-аас дээш хувьтайгаар муслимуудыг улс орондоо оруулахгүй байх нь зөв гэсэн бол 20 хувь нь хүлээж авахад бэлэн, 25 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ.
Хориглохыг хамгийн их дэмжсэн нь Польшууд 71 хувьтай байгаа бол Австри 65, Герман 53, Итали 51 хувиар тус тус дэмжжээ.
Эх сурвалж: independent
Chuhal.mn