8o
Улаанбаатар хот
mobile menu

Олон нийтийн эсэргүүцэлийг үл тоон боловсролын сайдыг томиллоо

2017-02-08 17:05:00


АНУ-ын 45 дах ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп өөрийн засгийн газрын баг бүрдүүлэх асуудалд анхаарлаа хандуулж, оновчтой сонголтыг хийж байгаа билээ. Тэгвэл энэ удаад Ардчилсан намынхны эсэргүүцэл, олон нийтийн шүүмжлэлийг үл харгалзан Бетси ДеВосыг АНУ-ын сенат, Боловсролын сайдаар томилсон талаар BBC вебсайтад мэдээлжээ. 

Бетси ДеВосыг Боловсролын сайдад томилох дээр сенатын гишүүдийн санал хуваагдсан учир Дэд ерөнхийлөгч Майк Пенс шийдвэрлэх саналыг өгөхөөс аргагүй болсон юм. Америкийн түүхэнд анх удаагаа Дэд ерөнхийлөгч сайдад нэр дэвшиж байгаа хүнийг томилоход шийдвэрлэх санал өгсөн тохиолдол болсон.

Санал хураалтаас өмнө Ардчилсан намынхан сайдад нэр дэвшигч Бетси ДеВос тухайн албан тушаалд хэр тохиромжтой болохыг хэлэлцэхээр 24 цагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. 

59 настай тэрбумтан Бетси ДеВост улсын сургуулиудад ажилласан ямар ч туршлага байхгүй бөгөөд тэрээр Бүгд найрамдах намын томоохон спонсоруудын нэг аж. Трамп түүнийг Боловсролын сайдад нэр дэвшүүлсний дараа тэрээр олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. 

Эх сурвалж: BBC

chuhal.mn

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл