8o
Улаанбаатар хот
mobile menu

"The Asia One":Монголын "хар" утаа Өмнөд Солонгосын хөх тэнгэрийг бүрхэж байна

2017-02-08 11:38:00

БНСУ-ын Байгаль орчны шинжилгээний институтийн судалгаагаар Зүүн хойд зүг, БНХАУ-аас их хэмжээний “утаа” нүүдэллэж, Өмнөд Солонгосын хөх тэнгэрийг булингартуулж байгаа талаар www.theasiaone.com вебсайтад мэдээлжээ. 

Солонгосын байгаль орчны институтын мэдээлж буйгаар Төв Азийн нутаг дэвсгэр Монгол, Казакстан зэрэг орны утаа салхиар туугдан орж ирж байна гэв. Тус судалгаанд Өмнөд Солонгосод хамгийн ихдээ 2001-2008 оны 254 өдрүүдэд нарийн ширхэгтэй тоос, тоосонцорын агуулагдаж буй хэмжээ нь 100 мкг байсан талаар мэдээлжээ. 

Өнгөрөгч сар шинийн өдрүүдээр Сөүл, Гёонг Ги хотуудын хэсэгт агаарын чанарын үзүүлэлт маш муу байсан талаар мягмар гарагт олон нийтэд мэдээлж, ард иргэдийг шаардлагагүй бол гадуур удаан хугацаанд явахгүй байхыг холбогдох байгууллага анхааруулж байжээ. 

Солонгосын Байгаль орчны институтээс Солонгосын хойгт баруун хойноос илүүтэй салхилдаг учраас Хятад, Монголын агаарын бохирдол орж ирж байна хэмээн онцлон тэмдэглэжээ. Мөн Солонгос улс БНХАУ-ын хамгийн их агаарын бохирдолтоороо тэргүүлдэг гурван мужтай хиллэдгийг нэмж өгүүлсэн байна.

2006 онд Хятадын байгаль орчны мэргэжилтнүүд НАСА-тай хамтран судалгаа явуулахад Өмнөд Солонгостой хил залгадаг Шаньдун муж жилд 1.7 сая, Хэбэй муж 1.3 сая, Жянсү муж 1.2 сая тонн бохирдуулагч хүчин зүйлийг агаарт цацдаг гэсэн тооцоо гарчээ.

Солонгосын Байгаль орчны институтийн Байгаль орчны үнэлгээ шинжилгээний төвийн дарга Жан Им Сок 

Өмнөд Солонгосын агаарын нөхцөл байдлыг сайжруулахын тулд хил дамнасан хамтын ажиллагааны ач холбогдол чухлыг онцлон тэмдэглэжээ. Тэрээр “БНСУ-ын агаарын бохирдлыг богино хугацаанд шийдвэрлэхэд хэцүү. Асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газар Хятад улстай хамтрах нь чухал юм" хэмээн хэлсэн байна.

Өнгөрсөн оны зургадугаар сард Өмнөд Солонгосын Засгийн газраас олон нийтийн дунд эрүүл мэндийн эрсдэл тулгарч, түгшүүр нэмэгдсэнтэй холбогдуулан агаарын бохирдлын эсрэг багц гаргасан аж.Тус улсын Засгийн газраас 10 жилийн хугацаанд Европын хамгийн бага бохирдолтой улсуудын хэмжээнд хүрэх зорилт тавьжээ.

Өмнөд Солонгосын засгийн газраас эдүгээ агаарын нэг куб метр тутамд 23 мкг тоосны агууламж байгааг 2026 онд 18 мкг болгохоор зорьж байгааг мэдэгдсэн байна. 2016 онд Байгаль орчны индексийн агаарын чанарын үзүүлэлтээр Өмнөд Солонгос улс 180 орноос 173 дугаар байранд оржээ.

Эх сурвалж: The Asia One 

chuhal.mn 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2017/02/08 59.153.114.177
g
Za arai ch de hajuud ni delhiin agaariin bohirdliig bii bolgodog delhiin niit gangiin taliig haildag hyatad uls bhad manai ulaanbaatriin muu utaa tend ochij haragdaach kk
2017/02/08 103.229.122.146