8o
Улаанбаатар хот
mobile menu

BBC: Монгол улсад 2000 гаруй бөхөн үхэж, МУ-ын эдийн засагт ноцтой хохирол учруулж болзошгүй

2017-02-08 10:00:00

BBC вебсайтад 2000 гаруй бөхөнгийн үхлийн талаар мэдээлжээ. Тус мэдээллийг BBC өөрийн албан ёсны вебсайтдаа гурван цагийн өмнө бичиж, нийтэлжээ. Иймд чухал.мн вебсайтын уншигчдадаа орчуулан хүргэж байна. 

"Зэрлэг байгаль хамгаалах нийгэмлэг"-ийн судлаачид Монголын баруун хязгаарын нутаг дэвсгэрт 2000 гаруй бөхөн үхэж, ойр орчимын экосистем, нэн ховор амьтдад ноцтой хохирол учраад байгаа талаар онцолж байна.  

Судалгаа, шинжилгээний үр дүнд 200 гаруй бөхөн үхсэн нь PPR гэх вирус өвчлүүлж байсныг тогтоосон байна. Зэрлэг байгаль хамгаалах нийгэмлэгийн эмч Ш.Энхтүвшин“Монгол улсын баруун хязгаарт 2500 гаруй бөхөн аль хэдийн үхэж, цаашид өвчний дэгдэлтийг таслан зогсоохоор үхсэн сэг зэмийг шатааж, устгалд оруулаад байна” гэв. 

Судлаачид энэхүү өвчний вирус “гэрлийн хурдаар” тархаж, онц ноцтой байдалд хүрээд байна гэв. Ш.Энхтүвшин болон түүний судлаачдын баг PPR вирусын эхний тохиолдол нэгдүгээр сарын 2-ны өдөр гарсан талаар BBC-д мэдээлж байжээ. Түүний багийн хамт олны хэлж буйгаар бөхөн бол амьтдын ховор төрлийн зүйл бөгөөд энэхүү вирусын тархалт цааш удаан үргэлжилвэл хээр талын экосистемийг тэр чигт нь мөхөлд хүргэх аюултай хэмээн үзжээ. 

1.5 сая гаруй бөхөн зүүн бүсийн зарим улс орноос “цагаачлан” сүрэглэн амьдардаг амьтад хэрэв бөхөн нэгээс нөгөө газарт нүүдэллэхдээ өвчний тархалтыг улам даамжируулж, МУ-ын эдийн засагт ноцтой хохирол учруулдаг аж. 

Зэрлэг байгалийг хамгаалах нийгэмлэгийн эмч, судлаачид зөвхөн баруун бүсийн өвчилсөн бөхөн амьтдад вакцин хийхээс илүүтэй бүс нутагт амьдардаг нэн ховор амьтдыг хамгаалах зүйтэй хэмээн мэдээлжээ. 

Эх сурвалж: BBC
chuhal.mn 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment