АН-ын VII Их хурал энэ ням гарагт буюу хоёрдугаар сарын 12-нд “UB PALAC”-т өргөн бүрэлдэхүүнтэйгээр болно. АН-ын 2000 гаруй гишүүн нэг дор чуулах нь. Аймаг дүүргүүдийн намын хороод хуралдаж, Үндсэн дүрмийн төсөлд санал оруулахаар хэлэлцэж байгаа аж. Мандаттай төлөөлөгчөөр гадна урилгаар намын гишүүдээ Их хуралд оролцуулах учраас үүрүүд дээр хуралд оролцох гэсэн гишүүдийн хэл ам тасрахгүй, тун идэвхтэй байгаа гэнэ. АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар нэр дэвшүүлэх, хоёр дэд даргаар хэн байх гэсэн таамаглал хөвөрсөөр.
Генсект ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Г.Байгалмаа, Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд асан Ц.Туваан нар өрсөлдөнө гэсэн ч шуум байна. Ц.Туваан нь АН-ын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар томилсон ажээ. П.Сар