Ардчилсан нам Их хурлаараа хоёрдугаар сарын 12-нд хийж намын дарга С.Эрдэнэийг батламжлана. Төлөөлөгчдийн тоог нэмэхээр болж үүр бүрээс дөрвөн намын гишүүн сонгож оролцуулсан өргөн бүрэлдэхүүнтэйгээр энэ ням гарагт хуралдах аж. Хурлаар Гишүүдийнхээ хэлэлцэн боловсруулсан дүрмийн төслийг Их хурлын төлөөлөгчид нь батлах юм. Үндэсний зөвлөлдөх хороогоо шинэчлэн батлах мөн намын Ерөнхий нарийн бичгийн даргаа томилох асуудлыг хэлэлцэнэ.