Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулиар 2016 онд сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн дунд зохион байгуулагдсан “Цэцэн түшээ” шатрын тэмцээн өчигдөр /2017.02.06/ Төрийн ордноо болж, дүнгээ гаргав.
Тэмцээний гуравдугаар байранд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, хоёрдугаар байранд УИХ-ын гишүүн Л.Энхболд шалгарч, тэргүүн байрыг УИХ-ын гишүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар эзэллээ.