8o
Улаанбаатар хот
mobile menu

Өршөөлд хамрагдсан 8 хүн дахин хэрэгт холбогджээ

2015-11-17 11:07:00

Удаан хугацааны туршид олон нийтийн дунд хүлээлттэй байсан өршөөлийн хууль хэдхэнд хоногийн өмнө батлагдсан. Тэгвэл уг хууль батлагдсанаар 2500 гаруй  хүн өршөөгдсөн юм. Өршөөгдсөн хүмүүс  арван  өдрийн өмнө төрийн хайр  энэрлийг хүртэж хүн бүхний хүсээд байдаггүй  төмөр торны цаанаас гарч, нараны  амьдралд гарсан. Төрийн хайр энрэлийг хүртсэн эдгээр хүмүүст дахин аавын хаалга татах эрх тэндэнд байхгүй. Гэсэн ч өршөөлөөр суллагдсаны маргаашнаас эхлэн өршөөлд хамрагдсан хүмүүс бусдыг дээрэмдлээ, нялх хүүхэдтэй ээжийг сүрдүүллээ гэх зэргээр олон нийтийн сүлжээнд олон янзаар бичиж байсан. Гэвч тухайн үед албаныхан өршөөлд хамрагдсан хүмүүс ямар нэг байдлаар гэмт хэрэгт холбогдоогүй хэмээн мэдээлж байсан.

Тэгвэл өршөөлд хамрагдаж долоо хоног эрх чөлөөг эдлэх хугацаандаа дахин гэмт хэрэгт холбогдсон тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.  Улаанбаатар хотод нийт 800 гаруй хүн өршөөлийн хуулиар суллагдсан. Тэгвэл  Улаанбаатар хотод өршөөлд хамрагдсан таван хүн гэмт хэрэгт холбогджээ. Харин орон нутагт гурван хүн хэрэгт холбогдсон байна. Албаныханы хэлж буйгаар өршөөлд хамрагдсан хүмүүсийг 5-7 хувь нь дахин гэмт хэрэгт холбогддог байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zzz
Dahin hereg hiivel daraagiin orshoold hamruulahgui baih heregtei shdee
2016/04/24 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment