Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол жуулчлалын шугамаар Монголд ирэх хятад иргэдийг визгүй зорчуулах асуудлаар ГХЯ-тай ярилцаж байгаа хэмээн хэлсэн билээ. Түүний хэлсэн үг олон нийтийн эгдүү, дургүйцлийг зэрэг зэрэг хүргэчихлээ. Түүний энэхүү мэдэгдэлийн дараагаар ГХ-ын сайд Ц.Мөнх-Оргил тайлбар хийжээ. Тэрбээр “БНХАУ-ын 10-20 хүн нэг доор орж ирэх болбол тэдний материалыг урьдчилж аваад, виз олгодог болох асуудлыг яриад байгаа юм. Өөрөөр хэлбэл хөнгөлнө гэсэн үг. Үүнийг л Д.Оюунхорол сайд андуураад “бүлэг жуулчлалын асуудлыг визгүй болгох гэж хэлсэн” байна. Ард иргэд Хоёр сайдын мэдэгдэлийн хэн нь үнэн хэн нь худал яриад байгааг ойлгохгүй төөрөгдөлд ороод байна. Монголд ирэх хятад иргэдийг визгүй зорчуулах асуудлаар ГХ-ын сайд Ц.Мөнх-Оргил, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нарын хэлсэн үгийг онцлох ишлэлээр хүргэж байна.
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол
1. Өнгөрсөн жил манай улсад 4400 иргэн аялал жуулчлалаар ирж дотоодын эдийн засагт 312 сая ам.долларын орлого орсон.
2. Монгол Улсад нийт 46 орны иргэд албан болон дипломат паспорттой 14-90 хоногийн хугацаатай визгүй зорчиж байна.
3. Хятадын иргэдийг визгүй зорчуулах асуудлыг ярилцаж байгаа
4. Одоогоор 42 улсын иргэнийг аялал жуулчлалын зорилгоор Монгол Улсад визгүй зорчуулах Засгийн газрын шийдвэр 2014 онд гарсан.
5. Засгийн газар сая хуралдаад эдгээр 42 улс дээр нэмж хил орчмын аялал жуулчлалаар жуулчлах гадаадын иргэдийг визгүй зорчуулахаар ярилцсан. Үүнд БНХАУ-ын иргэд багтана.
6. БНХАУ-ын иргэд аялал жуулчлалын зорилгоор орж ирэх тохиолдолд визгүй зорчдог байх асуудлыг шийдвэрлэхээр БОАЖЯ болон ГХЯ ажиллаж байна
ГХ-ын сайд Ц.Мөнх-Оргил
7. БНХАУ-ын 10-20 хүн нэг доор орж ирэх болбол тэдний материалыг урьдчилж аваад, виз олгодог болох асуудлыг яриад байгаа юм.
8. Д.Оюунхорол сайд андуураад “бүлэг жуулчлалын асуудлыг визгүй болгох гэж хэлсэн
9. Би өмнө нь тайлбар хийсэн. БНХАУ-ын иргэдийн визгүй болгоно гэсэн асуудал байхгүй.
10. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд визний асуудлыг яаж хөнгөвчилж болох талаар судал гэдэг даалгаврыг Засгийн газраас өгсөн.
11. Визтэй орж ирж байгаа иргэдийн хувьд бүлэг жуулчлал, бүлэг виз, цахим виз олгодог болох тухай судалж байна.
12. Замын-Үүдийн хилийн боомт юм уу Буян-Ухаа олон улсын онгоцны буудал дээр виз олгох тухай асуудлыг судална.
13. Түүнээс биш бүх орны иргэд тур дундаа Хятад улсын иргэд визгүй Монгол Улсад нэвтэрнэ гэсэн асуудал байхгүй
Онцлох ишлэл: Монголд ирэх хятад иргэдийг визгүй зорчуулах уу Ц.Мөнх-Оргил VS Д.Оюунхорол
2017-02-05 10:00:00