Дональд Трампын хэрэгжүүлсэн визний хоригийн хариуд Ираны эрх баригчид энэ сард болох чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээнд АНУ-ын бөхчүүдийг оруулахгүй байх шийвэр гаргасан байна. Энэ долоо хоногийн эхээр Трамп муслим орнуудаас ирэх иргэдийг тодорхой хугацаанд хилээрээ нэвтрүүлэхийг хориглосон. Иран улс тухайн үед хариу арга хэмжээ авахаа мэдэгдэж байсан нь ийнхүү хэрэгжиж байна. Ираны гадаад хэргийн яамны төлөөлөгч Бахрам Газеми АНУ-ын шинэ засаг захиргааны бодлого Тегераныг ийм шийдвэр гаргахаас өөр сонголтгүй болголоо гэжээ.