8o
Улаанбаатар хот
mobile menu

Дональд Трамп Мексикийн Ерөнхийлөгчийг сүрдүүлэв

2017-02-03 08:50:00

Өнгөрсөн долоо хоногт Дональд Трамп Мексикийн хил дагуу хана барих төлөвлөгөөгөө зарлаж, үүний зардлыг Мексикчүүдээр гаргуулна гэсэн нь олон улсад дуулиан дэгдээж, Мексикийн ерөнхийлөгч Энрик Пена Ниетог Вашингтонд хийх айлчлалаа цуцлахад хүргэсэн юм.Үүний дараа Баасан гарагт тэд утсаар ярилцаж хоёр орны харилцаанд гарсан эвдэрлийг бага ч гэсэн засварлаж байв. Тэгвэл өчигдөр тэдний утсаар хийсэн ярианы бичгээр буулгасан хувилбарыг нэрээ нууцалсан албаны эх сурвалж Трамп Ниетод хэлэхдээ “Танайд олон тооны муу хүмүүс байна. Танайх тэднийгээ зогсоох талаар хангалттай ажиллахгүй байгаа. Миний бодлоор танай цэргийнхэн тэднээсээ айдаг биз. Харин манайхан айхгүй тул би тэднийг чинь зохицуулахаар цэргээ явуулж болох юм” гэжээ. Муу хүмүүс гэдэгт хууль бус цагаачдыг хэлсэн үү, эсвэл хар тамхины мафиг хэлсэн үү гэдэг нь тодорхойгүй өнгөрлөө.

Уг мэдээлэл үнэн эсэхийг Цагаан ордноос лавлахад хариу өгөөгүй байна. Харин Мексикийн засгийн газар үгүйсгэж “ерөнхийлөгч нарын яриа үр бүтээлтэй болж, хоёр талын томилогдсон багууд яриа хэлэлцээрийг аль аль талдаа ашигтай байхаар үргэлжүүлэхээр болсон” гэж мэдэгджээ. Цагаан ордон Мексикээс Америкт нэвтрэх бараанд 20 хувийн гаалийн татвар ноогдуулах замаар хана хэрэм босгох зардлыг олж авна гэснээс болж АНУ-Мексикийн харилцаа эрс муудаж, Мексикийн ерөнхийлөгч Пена Нието нэгдүгээр сарын 31­-нд Вашингтонд хийх байсан айлчлалаа цуцалж байв. АНУ, Мексик улсууд нь өдөрт $1.4 тэрбумын хилийн худалдаа хийдэг, цагаачлал, хар тамхитай тэмцэх, байгаль орчны хамгаалалт зэрэг олон салбарт хамтарч ажилладаг хөршүүд юм.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment