8o
Улаанбаатар хот
mobile menu

Бан Ги Мүүн ерөнхийлөгчийн сунгаанаас нэрээ татлаа

2017-02-02 11:08:00

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүүн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас нэрээ татаж байгаагаа гэнэт зарлажээ.

“Би улс орноо нэгтгэх, улс төрийн шинэчлэл хийх ажлыг тэргүүлэх хүсэл зорилгоосоо татгалзаж байна” гэж тэрээр Үндэсний Ассемблейн байранд болсон хэвлэлийн бага хуралд дээр мэдэгдсэн байна.

Тэр цааш нь “Улс төрийн хүрээн дэхь явцуу, амиа бодсон үзэл миний сэтгэлийг гонсойлгосон тул тэдэнтэй цааш цуг ажиллах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрлээ” гэж хэлжээ.

Бан Ги Мүүн 10 жилийн хугацаанд НҮБ-ын тэргүүний албыг хашиж байгаад нэгдүгээр сарын 12-нд Сөүлд буцаж ирсэн юм. Тэр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх санаагаа нуухгүй байсан боловч түүнийг болон түүний ойрын хүмүүсийг тойрсон улс төрийн дуулиан, авлигын цуурхлууд тасрахгүй байсан нь ийм шийдвэрт хүргэсэн бололтой.

Эх сурвалж: Korea Times

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment