8o
Улаанбаатар хот
mobile menu

АНУ, ОХУ-ын харилцаа сайжирч, түүхэн үйл явдал тохиолоо

2017-01-31 13:23:00

Өнгөрсөн бямба гарагт Доналд Трамп "Цагаан ордон"-д Муслим шашинтай нэр бүхий улсуудаас цагаач иргэдийг нэвтрүүлэхгүй байх 90-120 хоногийн дотор АНУ-ын нутаг дэвсгэрт зорчихгүй байхыг сануулж, зарлиг шийдвэрт гарын үсэг зурсан. Тэрээр энэхүү гаргасан шийдвэрийнхээ дараа нэр бүхий хэд хэдэн улс орны удирдагчидтай холбогдон утсаар ярьсан талаар АНУ болон дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр шуугиж байсан.

АНУ, ОХУ нь хүйтэн дайны дараа үеэс эхлэн харилцаанд ноцтой сэв сууж, гадаад болон хамтын ажиллагаа суларсан гэж хэлж болно. Тэгвэл Доналд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимар Путинтай ярьсан явдал нь түүхэнд тэмдэглэх үйл явдал бөгөөд хүйтэн дайны дараа холбогдсон анхны тохиолдол юм.

Мөн энэ чухал үйл явдлын гэрч болсон ОХУ-ын иргэн Путин, Трамп нарын дүрсийг шүдэн дээрээ буулгасан тохиолдол гарчээ. Шүдний эмч Лев Левченког  шаазан дээр буулгасан дүрсийг шүдэн дээр суулгах тусгай технолгийг нэвтрүүлсэн бөгөөд нэг шүдэнд буулгах үнийг 1000 евро орчим үнэтэй гэж блогтоо бичжээ. 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Америк Орос хоёр хамтарч Хятадыг нух.
2017/02/02 202.9.42.205