УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулган болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд баримтлах байр сууриа нэгтгэнэ.
Хуваарийн дагуу бүлгийн хуралдаан өчигдөр буюу энэ сарын 30-нд хуралдах байсан ч түр хойшлуулсан юм. Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх юм. Өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг хэлэлцэх үед АН-ын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авсан. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” дэхь төрийн өмчийн 51 хувьд мөн шалгалт хийх ёстой хэмээн мэдээлсэн юм.