8o
Улаанбаатар хот
mobile menu

АНУ-ын хилээр нэвтрэгсдийн гар утас, сошиал аккаунтыг шалгана

2017-01-30 12:46:00

АНУ-ыг зорин ирэгсдийн сошиал хуудас, гар утасны контакт зэргийг нь хилийн ажилтнууд шаардлагатай тохиолдолд шалгаж болзошгүйг Цагаан ордны дотоодын бодлогын тэргүүн Стефэн Миллер бямба гарагт мэдээллээ.

Энэ нь Баасан гарагт Дональд Трампын гаргасан цагаачлалын шинэ журмын хүрээнд хийгдэх ажлын нэг юм. Тодруулбал, тухайн хүн өмнө нь экстремист агуулгатай мэдээлэл Фэйсбүүк, Твиттер зэрэг хувийн сошиал хуудсандаа нийтэлж байсан эсэхийг шалгаж байгаа аж. 

АНУ-д террорист халдлага үйлдэж байсан этгээдүүд нь сошиал хуудсаараа дамжуулан "Исламын улс" экстремист байгууллагуудад үнэнчээ илэрхийлж, дэмжиж байсан баримт олдож  байсан тул ийм арга хэмжээ авахаар шийджээ. Трампын цагаачлалын хориг амралтын өдрүүдэд нисэх буудлууд дээр хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч эхэллээ.

chuhal.mn 

Эх сурвалж: Business Insider 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Mash zuv.Tramp guai.mundag.
2017/01/30 78.52.172.11