8o
Улаанбаатар хот
mobile menu

South China Morning Post: Монголын засгийн газар 2011-2015 онд 84 сая ам долларыг утаатай тэмцэхэд зориулсан

2017-01-30 11:55:00

“South China Morning Post” вебсайтын “Зүүн Ази” булангийн онцлох нийтлэлд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Боож үхлээ” жагсаалыг онцлон уншигч олондоо  хүргэжээ. Тэгвэл чухал.мн вебсайтын уншигч та бүхэндээ тус нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Мянга, мянган жагсагчид бямба гарагийн өдөр нийслэл хотын төв талбайдаа засгийн газрыг эсэргүүцэн, агаарын бохирдолоо бууруулахад нөлөө бүхий алхам авахыг шаардан жагсжээ. Дунджаар 7000 гаруй иргэн цугларч, утааны эсрэг амны хаалт, хорт утааны багийг зүүж, эсэргүүцэлээ илэрхийлэв. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо бямба гарагт хасах 20 хэмийн хүйтэн байсан ч өөрсдийн дуу хоолойны илэрхийлэл болсон хар агаарын шаарыг төрийн ордны гадаа хашаанд өлгөж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Жагсагч олны дунд олон төрлийн уриа, лоозон бүхий самбарыг барьж байв. Тухайлбал жагсагчдын дунд “Сэр, утааг үнэрлэ” гэсэн самбар барьсан нь онцлог байлаа.

Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн нэг бөгөөд 1.3 сая иргэн амьдардаг. Ард олон гэртээ дулаан байж, хоол хийж идэхийн тулд түүхий нүүрс, автомашин болон бусад өөрөө явагч хэрэгслийн дугуй, хуванцар сав зэргийг түлж, хэрэглэдэг байна.

Мөн Улаанбаатар хотыг  тойрон хүрээлсэн дугуй цагаан гэр хороололын иргэд дулаан байхын тулд олон цагаар түүхий нүүрс хийж, үлдээдэг байна. Ингэснээр орчин бохирдож, агаарын чанар муудаж байгаад жагссан олон эмзэглэж байв.

НҮБ-ын хүүхдийг ивээх сангийн удирдлагуудын хэлж буйгаар Улаанбаатар хот бол хамгийн их бохирдолтой 10 хотын нэг бөгөөд утааны голомтод амьдарч буй хүүхдүүд, орон нутгийн хүүхдүүдтэй харьцуулахад бүх төрлийн өвчин амархан тусаж, өвчлөх магадлал их” хэмээн мэдээлжээ.

 

Улаанбаатар хотын хүн ам ихтэй гэр хороолоын дүргүүд дунджаар хэвийн хэмжээнээс 30 дахин их бохирдолтой байгаа талаар Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас онцолжээ. Улс төрийн судлаач Ж.Санчир “Цаг уурын өөрчлөлтийг бий болгодог хүчин зүйл нь зундаа хуурай, ган гачигтай, өвөлдөө хүйтэн уур амьсгалтай цаг уураас үүсдэг. Иймд хотын гэр хороололын дүргүүдэд малаа алдсан олон малчид нүүн ирж, нийслэл хотод ихээхэн төвлөрөл үүсгээд байна” гэв.

Монголын Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны сайд Д.Оюунхорол өнгөрсөн арванхоёрдугаар сард 37 сая ам долларыг зарцуулсан бөгөөд 2011-2015 онд олон улсын байгууллагуудаас 47 сая ам долларын санхүүжилт авсан талаар мэдээлжээ.

Бямба гарагт болсон жагсаалд бүх насны төлөөлөгчид ирсэн бөгөөд Д.Доржин “Би сард 275.000 төгрөгний тэтгэвэр авдаг ч гэрээ дулаан байлгахын тулд энэ бүх авсан мөнгөө зарцуулдаг.Ийм учраас утааг би үйлдвэрлээд байгаадаа харамсаж байна” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл