Ардчилсан намын даргын сонгууль өнөөдөр болж өнгөрлөө. АН-ын 180 мянган гишүүн энэ өдөр таван нэр дэвшигчээсээ жирийн гишүүдтэйгээ даргаа сонголоо. Сонгуулийн дүн албан ёсоор хараахан зарлагдаагүй байгаа ч урьдчилсан мэдээ гарч эхлээд байна. Орон нутаг, нийслэлийн сонгуулийн хороодоос ирж буй мэдээгээр нэр дэвшигч С.Эрдэнэ тэргүүлж эхэлжээ. 30 аймаг, дүүргийн эцсийн дүн гарахад 12 тойрогт С.Эрдэнэ ялалт байгуулсан бол 15 аймагт хоёрдугаарт, 3 аймагт гурваар гарчээ.
Б.Анхтуяа