Ардчилсан намын даргын сонгууль өнөөдөр болж байна. С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Ж.Эрдэнэбат, Ж.Батзандан нар намын даргын төлөө өрсөлдөж байгаа билээ.17:00 цагийн байдлаар нийслэлийн Баянзүрх дүүргийн сонгуулийн хоёрдугаар хэсэг буюу Кино үйлдвэрийн байранд намын гишүүд идэвхтэй санал өгч байлаа. Энэ хэсэгт 2400 гишүүн шинэчилсэн бүртгэлд хамрагдсанаас 1400 орчим гишүүн саналаа өгөөд байгаа аж. Сонгууль өглөөний 10:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. П.Сар
Ардчилсан намын гишүүд сонгуулиа идэвхтэй өгч байна
2017-01-29 17:32:00