8o
Улаанбаатар хот
mobile menu

Доналд Трампын бодлогын үр дүнд Мексикчүүд хохирч байна

2017-01-27 12:41:00

АНУ-ын 45 дах ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп пүрэв гарагт Мексик, АНУ-ын дунд хана босгох ажлыг эхлүүлж, гарын үсэг зурж, тус асуудлаар "Цагаан Ордон"-оос мэдээлэл гаргажээ. Тус гаргасан мэдээлэлдээ АНУ-ын өмнөд хилээр Мексикийн ханыг босгоход зориулан Мексикчүүдээс импортын татвар хэмээн 20 хувийг авахаар заасан бөгөөд Трамп бусад асуудалдаа анхаарлаа хандуулж байна" гэв.

Тус шийдвэр гарсантай холбогдуулан Мексикийн ерөнхийлөгч Пена Нието-гийн АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай уулзах уулзалтаа цуцалж, Мексикийн хилийг дагуулан хана боснох ажлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ. Энэ долоо хоногийн эхээр Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээ буюу NAFTA-г шинэчлэн байгуулсанаар 48 цагийн дотор АНУ-Мексикийн харилцаа эрчимтэй хурцадлаа. Энэ нь шинэ ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны бодлого өмнөд хөрш Мексикийн эсрэг чиглэж эхэлсэнтэй холбоотой.

Тус асуудлаас үүдэн тулгарч буй үр дагаварыг дурьдвал: 

Өчигдөр буюу Пүрэв гарагт Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер хэлэхдээ “Мексик улс хана босгох зардлыг өөр замаар төлнө. Өөрөөр хэлбэл Мексикийн импортын татварыг 20 хувь болгоно” гэжээ. Ингэснээр жил бүр Мексикийн импортын бараанаас $10 тэрбум орчмыг олох боломжтой тул $20 орчим тэрбумаар босох хананы зардлыг нөхөж чадах гэнэ. Үүний дараа Мексикийн ерөнхийлөгчПена Нието ирэх долоо хоногийн Мягмар гарагт төлөвлөгдсөн байсан Вашингтон дахь уулзалтаа цуцаллаа.

1994 онд байгуулагдсан NAFTA гэрээний хүрээнд Мексикээс АНУ-д нэвтрэх барааны ихэнхэд нь гаалийн татвар ноогдуулдаггүй юм. NAFTA-ийн нөлөөгөөр Мексик улс АНУ-ын гурав дахь том импортлогч улс болсон ба жил бүр $295 тэрбумын бараа бүтээгдэхүүн Нэгдсэн Улсад экспортлодог юм. Энэ хамтын ажиллагаанаас Мексикт 1.1 сая ажлын байр бий болдог гэсэн тоо бий. Ийнхүү Трампын гадаад бодлогын эхний хохирогч нь Мексикчүүд болж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дорж
Улсынхаа төлөө л хүн юм бна
2017/01/28 5.136.151.254
Зочин
МЕКСИК УЛС ЧИНЬ ХАР ТАМХИНЫ ӨЛГИЙ НУТАГ ЮМ ЧИНЬ. МЕКСИКТ ХЭН ДУРТАЙ БАЙХ ЮМ.
2017/01/27 202.9.42.205