8o
Улаанбаатар хот
mobile menu

"Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн тэргүүн Л.Пүрэвбаатарыг хилээр гарах эрхийг хязгаарлажээ

2015-12-23 09:46:00

"Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн тэргүүн Л.Пүрэвбаатар сүүлийн үед  "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн зарим хувьцааг Хятадын талд шилжүүлэх талаарх дуулианд холбогдоод байгаа билээ. Энэ талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мэдэгдэл гаргасан. Тэгвэл Л.Пүрэвбаатарыг гадаадад зорчихыг шүүхээс хориглож энэ талаарх албан бичгийг Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газарт хүргүүлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ нь төмөр замын асуудалтай холбоогүй аж. Нэгэн иргэн түүний эсрэг шүүхэд гомдол гаргасан аж. Тэр хүн "Улаанбаатар төмөр зам"-ын даргаас авлагатай, түүгээр төлүүлэх шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаад арга хэмжээ авахуулахаар ийнхүү гомдол гаргасан байна. Шүүгчид уг асуудлыг хэлэлцээд иргэний гомдлыг үндэслэлтэй гэж үзээд ийнхүү шийдвэрлэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зөв вогонд суух гэж хаалганы хажууд нь машинаа тулгаж зогсоогоод бууж суудаг мангар гар байна лээ. Өөрийгөө хаан гээд бодсон юм у, тийм их хүндүүлэх, сүрийг үзүүлэх дуртай хүн үү үнэн инээдтэй
2016/02/03 103.17.108.42
Zail ta nar
Archaagui garuudiin chadah yum n ene ter gadaad hergiin said gj 1 archaagui gar ichdeggui yum bh daa ineed hurmeer gemgui huniig haa hamaagui argaar buruutgah gesen sanaa n l daa
2015/12/23 103.17.108.42
Өөө амар амар, хүнийг буруутгая гэхээрээ бүх л нүх сүвийг хайх юм даа.
2015/12/23 103.17.108.42