Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АТГ-т очиж мэдүүлэг өгчээ. Ямар хэргээр АТГ-д мэдүүлэг өгснийг албаныхан нууцалж байна. Зарим эх сурвалжийн хэлснээр “Хөгжлийн банк”-ны асуудлаар экс Ерөнхий сайд мэдүүлэг өгсөн аж. “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүсийг шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Өмнө нь энэ хэрэгтэй холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяраас өнгөрсөн оны есдүгээр сард мэдүүлэг авч байсан юм.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АТГ-т мэдүүлэг өгчээ
2017-01-26 17:48:00