Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэн УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.
28 жилийн хугацаатай 50 сая еврогийн зээл нь жилийн 0.15 хувийн хүүтэй бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь таван жил байх юм. Зээлийг хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсрол, байгаль орчныг хамгаалах салбарт зарцуулахаар төлөвлөж байна.