8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагаан ордон Трампын 10 настай хүүгээр оролдохгүй байхыг хэвлэлүүдэд санууллаа

2017-01-25 12:31:00

Мягмар гарагт Цагаан ордноос мэдэгдэл гаргаж ерөнхийлөгч Дональд Трампын 10 настай хүү Барроны эрх ашгийг хүндэтгэхийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд анхааруулжээ. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэс эхлэн Барроныг элэглэн тохуурхсан аястай мэдээллүүд сошиал орчинд тархах болсон юм.

Цагаан ордны мэдэгдэлд “Ерөнхийлөгчийн хүүхдүүдийг улс төрийн сэдвээс гадуур өсөж хүмүүжих боломжоор хангадаг уламжлал бий.Цагаан ордон энэхүү уламжлалыг үргэлжилнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Энэ асуудлаар та бүхнийг хамтран ажиллахад таатай байх болно” гэжээ.

Зөвхөн Цагаан ордон Барронд санаа тавьсангүй.Билл болон Хиллари Клинтоны охин Челси Клинтон өөрийн фэйсбүүк хуудсанд бичихдээ хүмүүсийг Барроноор оролдохгүй байхыг уриалсан байна. Тэр “Баррон Трамп бусад хүүхдийн адил, хүүхэд шиг амьдрах эрхтэй” гэж бичжээ.

Баррон бол Трамп болон түүний эхнэр Меланиа нарын цорын ганц хүүхэд юм. Дональд Трамп нь өмнөх хоёр эхнэрээсээ дөрвөн хүүхэдтэй. 

chuhal.mn

Эх сурвалж: Бизнес Инсайдар 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mongol
10 han nastai huuhed sh de huurhun l bna neelttei huurhun huu hillarigiin ohin ih uhaantai yum aa
2017/01/25 43.242.243.158
БАТ
ЧИ Ч БАС ЮУВ ДЭЭ. ХОВ ЗӨӨГӨӨ Л АРЧААГҮЙ Ч АМЬТАН БОЛ ДОО
2017/01/25 5.136.176.115
БАТ
ЯАХНАВ ДЭЭ ЖААХАН ХҮҮХЭД ХҮРТЭЛ ОРОЛДООД
2017/01/25 5.136.176.115