Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 15:00 цагт болно. Хуралдаанаар сайд нар дараах 11 асуудал хэлэлцэж, гурван танилцуулгыг сонсох юм байна.
№ |
Хэлэлцэх асуудал
|
Засгийн газрын гишүүн |
1. | Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай |
Ж.МӨНХБАТ |
2. | Төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах тухай |
Ж.МӨНХБАТ |
3. | Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай |
Ц.МӨНХ-ОРГИЛ |
4. | Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдааны дүнгийн тухай |
Ц.МӨНХ-ОРГИЛ |
5. | Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн тухай |
Б.ЧОЙЖИЛСҮРЭН |
6. | Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл |
Б.ЧОЙЖИЛСҮРЭН |
7. | Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай |
Б.ЧОЙЖИЛСҮРЭН |
8. | Насны хишиг олгох журам батлах тухай* |
Н.НОМТОЙБАЯР |
9. | “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журам батлах тухай |
Б.БАТ-ЭРДЭНЭ |
10. | 2017 онд энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулах болон олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах тухай |
Б.БАТ-ЭРДЭНЭ |
11. | Бусад асуудал* |
Ж.ЭРДЭНЭБАТ |
Танилцуулах асуудал
|
||
12. | Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын талаар |
Ж.МӨНХБАТ |
13. | Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор (UBM)-ыг шилжүүлэх, НӨАТ, гаалийн албан татварын төлбөрийг шийдвэрлэх талаар |
Г.МӨНХБАЯР |
14. | Ажлын хэсэг байгуулах талаар (Гацууртын орд) |
Ц.ДАШДОРЖ |