Өнгөрсөн зургадугаар сараас хойш улс төрийн хэрүүлийн талбар болоод байгаа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудал өнөөдрийг хүртэл намжаагүй байна. Энэ асуудлаар хамгийн их ярьж хууль бус луйварыг илчилнэ гэж байсан хүн бол УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж. Тэрбээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын зэс” корпораци хувьчилж авсныг эсэргүүцэж өнгөрсөн намраас хойш олон удаа мэдэгдэл хийж, “Би энэ луйврын эсрэг сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ. Надад одоо нам, дарга хамаагүй шүү. Намайг “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гээд ингэж байна гэх”. Энэ бол дэндүү жижиг асуудал” хэмээн хэлж байсан. Гэтэл эцсээ хүртэл тэмцэхээ мэдэгдээд байсан Ц.Нямдоржийн “но” илэрч эхэлсэн. Түүний хүү Н.Анхбаяр "Эрдэнэт"-д 2.5 тэрбум төгрөгийн "шахаа" хийсэн нь илэрсэн. Хэдийгээр Ц.Нямдорж энэ талаар үгүйсгэж байсан ч хэрэг хуучирдаггүй гэдэгчлэн түүнийг хэдэн жилийн өмнө сайд, УИХ-ын дарга байхад “Эрдэнэт”-д түүний хүү Н.Анхбаярын “Анлимитед” ХХК 760 мянган ам.долларын шахаа хийсэн байна.
Тус шахааны талаар АН-ын даргад өрсөлдөж буй С.Эрдэнэ дэлгэн тавьж, “Нямдоржийн Анхбаяр гэдэг залуу 2003-2006 онд Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байхад "Эрдэнэт"-д 2.5 тэрбум төгрөгийн "шахаа" хийсэн байдаг. Гэтэл Ц.Нямдорж энхийн цагаан тагтаа царайлаад л явж байна” хэмээн хэлсэн.
Ингэхдээ Ц.Нямдоржийн хүү зах зээлд 50 мянган төгрөгийн үнэтэй сүлжээний кабелийг 300 мянган төгрөгөөр буюу зургаа дахин өсгөж шахсан байна. Төрийн байгууллагад хувь компани бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг. Энэ бол дэлхийн хаана ч байдаг л төр хувийн хэвшлийн уялдаа холбооны асуудал.Гэхдээ бараа бүтээгдэхүүний үнийг зах зээлийн үнээс хэд дахин өсгөж шахна гэдэг бол цэвэр луйварын асуудал. Энэ мэдээлэл анх цацагдахад Ц.Нямдорж огт тийм зүйл байхгүй гэж мэлзэж явсан. Дараа нь баримтаа гаргаад ирвэл ярина хэмээн мэдэгдэж байв. Харин өчигдөр хүүтэйгээ хамтарч төрд шахаа хийсэн хэргээ хүлээлээ. Үүнийгээ хүлээн зөвшөөрч өчигдөр төрийн ордонд "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг "Монголын зэс корпораци" ХХК худалдан авсантай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд, ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нар хэвлэлийн хурал хийсэн. Тэрбээр хэвлэлийн бага хурал хийхдээ “2004, 2006 онд нэг удаа миний хүүхэд гэрээ хийсэн юм билээ. Ном журмын дагуу тэр ажлуудаа хийгээд больсон. Үүнийг нуугаад байх зүйл байхгүй. Хууль зөрчсөн нэг ч зүйл байхгүй. Миний хүүхэд "Эрдэнэт" рүү гэрээ хийхээр явахад би таньдаг хүнээсээ "хууль номын дагуу хийгээд өгөөч" гэж гуйсан юм. Хүүхэд нь юм хийх гэж байхад хэн ч гэсэн таньдаг хүндээ хэлдэг. 2004 оноос хойш 12 жилийн хугацаа өнгөрсөн байна. Нэг удаагийн гэрээ нь 300 сая төгрөг хүрэхгүй үнэтэй юм билээ” хэмээн хэлсэн.
Өөрийнх нь хэлсэнчлэн Монгол төрийн төлөө чөмгөө дундартал зүтгэж яваа Ц.Нямдорж “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын зэс” корпораци хувьчилж авсныг тэгтлээ эсэргүүцээд буйн цаана үнэхээр хувийн ашиг сонирхол нь байсан уу. Ц.Нямдорж гишүүнийг шударга улс төрч гэж ард түмэн итгэдэг. Та бүхэн санаж байгаа бол 2011 онд МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой асуудал шалгагдаж эхлэх үед Ц.Нямдорж түрээсийн байранд амьдардаг гэдэгээ түмэн олонд зарлаж байсан. Цаг хугацааны хувьд авч үзэхэд 2011 онд Ц.Нямдорж гишүүнийг түрээсийн байранд амьдарч байхаас өмнө буюу 2006 онд түүний хүү Н.Анхбаяр Эрдэнэтэд шахааны бизнес цэцэглүүлж явсан байсан байх юм. Аавынхаа ачаар сүлжээний кабелийг зах зээлийн үнээс зургаа дахин их үнээр шахсан Н.Анхбаяр аавдаа ганц өрөө байр аваад өгөх хоншооргүй байсан гэж үү. Эрдэнэтийн асуудлаар “сүүлчийн цамцаа урагтал тэмцэнэ” хэмээн мэдэгдээд байсан шударга гишүүн Ц.Нямдоржийн зэс нь цухуйж эхэллээ. Харин одоо та бүхэндээ аавынхаа нэр төрийг ашиглаж өндөр албан тушаалд томилогдсон, шахааны бизнес цэцэглүүлсэн Н.Анхбаярын талаар мэдээлэл хүргэе.
2.5 тэрбумын "шахаа”-ны бизнес хийсэн Нямдоржийн Анхбаяр гэж хэн бэ
Н.Анхбаяр бол УИХ-ын дэд дарга Ц.Ням¬доржийн том хүү. Тэрбээр 1979 онд Увс аймагт төр¬сөн. Хонь жилтэй. Дунд сур¬гуульд байхдаа аавыгаа да¬гаж нутгаасаа гарсан Н.Анх¬баяр хүү аавынхаа туслахаар ажиллаж улстөрд хөл тавь¬сан гэдэг. Өөрөөр хэлбэл аав нь түүнийг хөтөлж хөлд оруулсан шигээ улстөрд хө¬төлж оруулсан юм билээ. Н.Анхбаяр аавынхаа нө¬лөө¬гөөр УИХ дахь МАН-ын бү¬лэгт референт, ГХЯ-нд ат-таше хийж байгаад 2010 оны 12 дугаар сараас ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газарт дэд за¬хирлаар ажиллаж эхэлсэн.
Түүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг¬дорж АНУ-д айлчлах үеэрээ мон¬голчуудын хамгийх ихээр төвлөрөн амьдардаг хэ¬¬¬сэг болох Баруун Эрэгт Кон¬¬су¬лын газар нээх шийдвэр гаргаж байсан бөгөөд Н.Анх¬баярыг АНУ-ын Сан-Фран¬циско хотод суух Ерөнхий кон¬сулаар томилсон байдаг.
Харин Н.Анхбаярын эх¬нэр нь УИХ-ын гишүүн аг¬сан Ц.Дамирангийн тус¬лах байсан аж. Ордон дот¬роос эх-нэртэй болж, улмаар ааваасаа холдон явсан гэхэд болно. Нямдоржийн Анхбаяр нь өнөөдөр Гадаад харилцааны яаманд нөлөө бүхий газрын даргаар ажилладаг.