АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Obamacare хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэс болсон “Хүртээмжтэй эрүүл мэндийн даатгал”-ын тухай хуулийн дагуу төрийн байгууллагуудад тавигдаж буй шаардлагуудыг зөөлрүүлэх тухай зарлигт гарын үсэг зурав. Шинэ Ерөнхийлөгч Цагаан ордонд албан үүргээ гүйцэтгэж эхэлсэн даруйдаа анхныхаа зарлигт гарын үсэг анхны зарлиг аж.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсерийн мэдэгдсэнээр, Ерөнхийлөгч Трампын зарлиг нь Obamacare хөтөлбөрөөс учрах дарамтыг зөөлрүүлж, цаашдаа өмнөх Ерөнхийлөгч Б.Обамагийн санаачилсан уг шинэчлэлийн хөтөлбөрийг цуцлах зорилготой аж.