8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Эрдэнэбат: Сумын төлөөллийг ҮЗХ-нд оруулна

2017-01-20 17:46:00

 

Ардчилсан намын даргад нэр дэвшигчид Баян-Өлгий, Ховд аймагт ажиллаж байна. Баян-Өлгий аймгийн намын гишүүдтэй уулзах үеэрээ нэр дэвшигч Д.Эрдэнэбат хэд хэдэн асуудлыг хөндсөн юм. Торуулбал, тэрбээр 2020 онд АН ялалт байгуулахын тулд хэрхэн ажиллах ёстой төлөвлөгөөгөө танилцуулсан нь намын гишүүдийн загатнасан газарт маажна гэдэг шиг л юм болсон. Нөгөөтэйгүүр, Ардчилсан намын гишүүд Д.Эрдэнэбатыг “Хийх ажлаа танилцуулан, жанжин шугамыг хугалахгүйхэн шиг яваа ганц нэр дэвшигч” хэмээн ам сайтай байна. Д.Эрдэнэбат нэр дэвшигч “Бид туйлбартай, шударга, нэг хийсэн зүйлтэй итгэл үнэмшилтэй байх ёстой. Ингэж байж бид 2020 онд ялна. “Монгол хүн 2020” хөтөлбөрийнхөө дутууг гүйцээнэ. Энэ бол Ардчилсан намын бодлого, үнэт зүйлийн нэг. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бид эв нэгдэлтэй, хариуцлагатай, дотоод ардчилалтай нам болно” хэмээсэн юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сонгогч
Хол очиж хуц өмнө нь та нар ямар байсан уулзах ч боломжгүй тэнгэрийн амьтан байсан. Одоо сайхан болгох юм гэнэ
2017/01/25 202.9.42.24
  • Recent
  • Most Read
  • Most Comment