МАН-ын Удирдах Зөвлөл энэ сарын 17-ны хуралдаанаараа “Эрдэнэт Үйлдвэр” –ийн 49 хувийг худалдсан Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох асуудлаар хэлэлцсэн талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Учир нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос “Эрдэнэт Үйлдвэр”-ийн хувийг худалдсан болоод бусад асуудлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлт хувийн хэвшилд очсон 49 хувиа төр өөрийн мэдэлд шилжүүлэх нь зөв гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна.
УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооноос тус Байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээр ахлуулсан уг асуудлыг шалгах ажлын хэсгийг байгуулсан. Чуулганы өчигдрийн хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд уг ажлын хэсгийг ажлаа яаравчлуулж, УИХ-д ойрын хугацаанд танилцуулах чиглэл өгсөн билээ. Энэхүү ажлын хэсгийн дүгнэлт бэлэн болсон бөгөөд тун удахгүй УИХ-д танилцуулах гэж байгаа гэх мэдээлэл ч байна. Хэрэв төр ийнхүү 49 хувийг өөрийн мэдэлд авбал “Эрдэнэт Үйлдвэр” 100 хувь төрд шилжих юм.
Ямартай ч эрх баригч МАН-ын Удирдах Зөвлөл "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49%-ийн наймааг буцааж авах нь.