АНУ-ын 45 дах ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампын тангараг өргөх ёслолыг орон даяар шууд дамжуулан хүргэхээр хэвлэл мэдээллийн байгууллагууд шуурхай ажиллаж байна. Бүх Америкчууд өнөөдөр болох ёслолын үйл ажиллагаа дээр анхаарч, “Цагаан Ордон”-г хамгаалалтанд авч ажиллаж байна. Иймд Чухал.мн вебсайтын уншигчдад өнөөдрийн болох үйл явдлын цагийн хуваарь, ерөнхийлөгчийн хийх ажлын талаар мэдээллийг тоймлон хүргэж байна.
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч орон нутгийн цагаар үдээс хойш 17 цагт тангараг өргөх бөгөөд АНУ-ын дээд шүүхийн өмнө 4 жилийн үүрэгт ажлаа авахаар зогсоно. Баярын ёслолын жагсаалыг Пенисилваниагйин өргөн чөлөөнөөс эхлэн зохион байгуулж, баярын жагсаал болох талаар ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын зохион байгуулагчид хэллээ.
Нэгдүгээр сарын 19-ны өдөр
- 10.35 минут буюу орон нутгийн цагаар Линколын дурсгалын хөшөөнд олон нийтэд зориулан сурагчдын дуут жагсаал эхлэн алхах юм.
- 15.30 минутанд Арлингтоны үндэсний оршуулгын газар буюу хүрээлэнд ерөнхийлөгч Доналд Трамп болон дэд ерөнхийлөгч Лее Греенвүүд нар хүндэтгэл үзүүлнэ.
- 16.00 цагт Доналд Трамп, дэд ерөнхийлөгч Майк Пенсе эх орны од Тоби Кейт нар Линколны дурсгалын хүрээлэнд концерт болно.
Нэгдүгээр сарын 20-ны өдөр
Доналд Трамп болон түүний эхнэр Меланиа Трамп, Ерөнхийлөгч Барак Обама, Мишель Обама нар хамтдаа өглөөний цай ууж, хамтдаа ярилцах аж.
- 9.30 минут тангараг өргөх ёслолын хөгжмийн эгшигээр эхлэнэ.
- 11.30 минутанд дэд ерөнхийлөгч Пенсе үг хэлнэ.
- 17.00 минутанд тангараг өргөсөн талаар ажлын хэсэгт мэдээлнэ.
- 15-16 цагийн хооронд дэмжигч болон эсэгүүцэгчтэй хамт ерөнхийлөгч Доналд Трамп , Майк Пенсе нар Пеннисилваниагийн өргөн чөлөөгөөр жагсана.
Нэгдүгээр сарын 21-ны өдөр
10 цагт эмэгтэйчүүд Вашингтоноос эхлэн жагсана.
АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама, Конгрессийн гишүүд, улс төрч, дэмжигчид, ерөнхийлөгч асан Билл Клинтон, түүний эхнэр Ардчилсан намаас нэр дэвшсэн өрсөлдөгч Хиллари Клинтон нар оролцох аж. Мөн Ж.Буш, эхнэр Лаура, Жимми Картер нар тангараг өргөх ёслолд оролцоно гэдгээ албан ёсоор мэдээлжээ.
Урдчилсан тооцоогоор 800.000-900.000 иргэд оролцох төлөвтэй байгаа бөгөөд найман жилийн өмнө Барак Обамгийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 1.8 сая дэмжигч оролцожээ.
Конгрессийн гишүүн Жон Левис тэргүүтэй 50 гаруй ардчилсан намын төлөөлөл тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгээ өөрсдийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Жагсагчид ерөнхийлөгч Доналд Трампын бодлого шийдвэрийг буруутгаж, хүний эрх болон эмэгтэйчүүдийг ялгаварлаж, эрүүл мэнд, үр хөндөлтийн асуудал, жендерийн эрх тэгш байдал, санал өгөх эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.
Доналд Трамп өөрийн баяртаа АНУ-ын үндэсний од Тоби Кейт, "Авъяаслаг Америкчууд" тэмцээний шилдэг оролцогч Жаки Еванчо нарыг уриж, 2 өдрийн турш тэмдэглэн өнгөрүүлнэ. Хатагтай Жаки Еванчо төрийн дуулалаа дуулах аж.
Доналд Трамп “Times of London”-д өгсөн ярилцлагдаа“Би шинэ долоо хоногийн эхний өдөр буюу даваа гарагт ажлаа хийж эхлүүлнэ. Мэдээж, ажил, баяр хөөрийг ялган салгах хэрэгтэй шүү дээ” гэв.