УИХ-ын гишүүн Б.Ундармааг чуулганы хуралд согтуу суусан гэх мэдээлэл олон нийтэд цацагдаад буй.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас тодруулахад “Эмэгтэй гишүүд парламентдаа манлайлагч үүрэгтэй байх ёстой гэж бид ярилцдаг. Ер нь байнгын хороо, чуулганы хуралдааны үеэр дутуу мэдээллийг авч их цацаж байна. Би иймэрхүү юмыг тоодоггүй. Би архи, дарс огт хэрэглэдэггүй гэдгийг хариуцлагатайгаар хэлнэ. Уусан ч найз нөхдийнхөө хүрээнд вино ууна уу гэхээс биш хатуу дарс хэрэглэдэггүй. Тэр өдөр Н.Амарзаяа гишүүн намайг хажуудаа суучих гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маш богинохон хугацаанд асуудал яриад босохын зуурт энэ бичлэгийг сошиалд тавьж байна. Энэ бол нийгэмд буруу үлгэр дууриал үзүүлж байна. Мөн гишүүдийн нэр төрд халдаж байна. Хэн, хаанаас тавьж байгааг бид мэдэж байгаа. Энэ бичлэгүүдийг сэтгүүлч тавьж байгаа. Тэр сэтгүүлч залуу хүнийхээ хувьд гоомой юм хийсэн байх, эрх биш уучлалт гуйх байлгүй дээ. Өнөөдрийн парламент дахь 13 эмэгтэй маш хариуцлагатай ажиллаж байгаа. Бид байнгын хороо, чуулганы хуралдааны үеэр янз бүрийн авир гаргадаггүй. Магадгүй бид маш их ажиллаж байгаа байх. Өдрийн цайндаа орж амжилгүй ажиллаж байна. Асуудлыг сонсож нухацтай ажиллаж байгаа” гэлээ.
Т.Энхэлээ