8o
Улаанбаатар хот
mobile menu

ОУВС-аас зээл авсан тохиолдолд бусад орноос зээл, тусламж авах боломжгүй

2017-01-19 09:00:00

Олон улсын валютын сан буюу ОУВС (IMF) нь тогтвортой эдийн засгийн хөгжлийг дэмжих, хямралд өртсөн том ,жижиг болон дунд орлоготой орнуудад зориулан зээл гаргадаг сан юм. Тус сангаас гаргасан зээлийг ОУВС-ийн нэгтгэсэн дүгнэлтээр зээл хүсэгч орны хэрэгцээ ба шаардлага дээр тулгуурлан олгодог.  

ОУВС нь Дэлхийн банк болон бусад ижил төрлийн байгууллагатай огт ижилгүй бөгөөд нэг төрлийн санхүүгийн тусламж, дэмжлэг өгөх агентлаг юм.ОУВС-ийн албан бус судалгаагаар 5 улс тутмын 4 нь ОУВС-аас тусламж, дэмжлэг авсан гэсэн баримт бий.

ОУВС байгуулагдсан даруйдаа аж үйлдвэржсэн газруудад зээл олгодог байсан бол 1980-аас эхлэн нийт капитал буюу ажиллах хүчинд харьцуулан олгох журмыг боловсруулжээ. Мөн энэ үеэс бага болон дунд орлоготой орны эдийн засгийн зах зээлд туслан зээл олгож эхэлсэн түүхтэй.

2008 онд газрын тосны үнэ нэмэгдэж, санхүү болон дэлхийн эдийн засгийн харилцаанд ноцтой хохирол учруулж байсан бөгөөд энэ үед дэлхийн 50 гаруй оронд 325 тэрбум ам долларын тусламж үзүүлж байжээ. Харин 2009 оны гуравдугаар сард ОУВС нийт өөрийн гишүүн орнууддаа зориулан зээлийн уян хатан шинэ нөхцөлийг боловсруулж, бага орлоготой орнуудад зориулсан нөхцөлийг гаргасан түүхтэй.

ОУВС-ийн вэбсайтад нийтэлсэнээр үндсэн гурван тохиолдолд зээл гаргадаг байна. Үүнд
  • Аливаа улс орны салбар зарим нэгжүүдэд нүүрэлсэн их хэмжээний төлөгдөөгүй өр, депаултдаа тулсан тохиолдолд, санхүүгийн харилцаа муудсан хэсгүүдэд хүрч үйлчлэхэд зориулагдсан
  • ОУВС-аас зээл авсан тохиолдолд бусад зээл тусламжинд хариу үйлдэл үзүүлэх, хүсэхгүй байх хатуу нөхцөлтэй.
  • ОУВС-ийн тусламж нь эдийн засгийн хямралаас ангижрах, урдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй аж. Тухайлбал дотоодын болон гадаадын банкны дампуурал, эдийн засгийн үйл ажиллагаа буурсан үзүүлэлттэй, хөрөнгө оруулалт зогсонги болсон тохиолдол, ханшийн тогтворгүй байдал зэрэг асуудал тулгамдсан үед тусламж өгнө.

ОУВС-ийн шинжээчид тухайн орны нөхцөл байдлаас шалтгаалан тохирох зээлийн журамыг боловсруулж, 3 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөрийг батлан гаргадаг бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт журам боловсруулдаг. ОУВС-ийн тусламжийг авсанаар бусад орноос хөрөнгө оруулалт  шууд татах, нэмэлт эх сурвалжаас ашиг олох олон нөхцөл бүрддэг давуу талтай.

ОУВС 1952 оны зургадугаар сараас эхлэн санхүүгийн хямралыг даван туулах “Стенд Бай” хөтөлбөрийг хэрэгжүүлж, гишүүн орнуудад эдийн засгийн тусламж хүргүүлж байсан. Харин 2009 онд тус хөтөлбөрийг бусад орны зах зээлийн шалгуур, хэрэгцээ дээр тулгуурлан шинэчлэн тогтоожээ.

Бага орлоготой орнуудад олгох зээлийн хэлбэр

Бага, дунд орлоготой улс орнуудад зориулан уян хатан зээлийн нөхцөлийг хэрэгцээ, шаардлага дээр тулгуурлан олгодог. 2014 онд нийт бага дунд орлогтой улсуудад17 тэрбум ам доллар хүртэлх зээлийн тусламжийг олгохоор шийдэж, энэ тоог 2.7 тэрбум ам доллараар нэмэгдүүлсэн. Тэгвэл бага дунд орлогтой Манай орны хувьд үндсэн гурван “Стенд Бай” хөтөлбөр хэрэгжүүлж, явуулах боломжтой аж.

Ядуурлыг бууруулах, итгэлцэлийг нэмэгдүүлэх буюу нэмэгдүүлсэн өртөгтэй зээлийн нөхцөл, түргэвчилсэн зээлийн нөхцөл, “Стенд Бай” жирийн нөхцөлтэй хөтөбөр гэсэн гурван үндсэн нөхцөлтэй. Тухайлбал нэмэгдүүлсэн өртөгтэй зээлийн нөхцөл нь ядуурлыг бууруулахад чиглэсэн бөгөөд төлбөрийн чадавхгүй орнуудад зориулан гаргадаг “стенд бай” хөтөлбөр юм. Харин түргэвчилсэн зээлийн нөхцөл нь төлбөрийн тогтворгүй нөхцөл байдлаас үүдэж, түргэвчилсэн нөхцөл бүрдүүлэн яаралтай зээл авах шаардлагатай орнуудад зориулсан. Жирийн нөхцөлтэй Стенд Бай хөтөлбөр нь богино хугацааны бага хэмжээтэй зээлийг авахаар хүссэн орнуудад зориулан гаргадаг аж. 

Эх сурвалж: IMF

chuhal.mn 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл