УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар яг одоо Төрийн ордны “Б” танхимд хуралдаж байна. Уг хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайдын асуудлыг хэлэлцэж буй мэдээлэл байна. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдсан. Уг хуралдаанаар хэнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилох тухай асуудлаа хэлэлцсэн. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно, түүгээр эл томилгоог эцэслэн шийдэхээр болсон уу, юутай ч бүлэг хуралдаж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү нарын нэр яригдаж байгаа юм.
Т.Энхэлээ