АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан байсан Эдвард Сноудений ОХУ-д оршин суух эрхийг хоёр жилээр сунгасан талаар ОХУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Мария Захарова мэдээллээ.
АНУ-ын ТТГ-ын даргын туслах Майкл Моррел "Шинээр сонгогдоод буй төрийн тэргүүн Доналд Трампийн тангараг өргөх ёслолын ажиллагааны өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сноуденийг АНУ-д шилжүүлэн өгч гэнэтийн бэлэг барих сайхан боломж түүнд бий" гэж хэлсэн.
Ийнхүү мэдэгдлийн дараа ОХУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Мария Захарова АНУ-ын Тагнуулын газрынхан Сноуден ОХУ-д дахин хоёр жил оршин суух эрхтэй гэдгийг мэдэхгүй байгаад гайхаж байна гэжээ.
Эх сурвалж: ТАСС