Эсвэл Эрдэнэтийн 49 хувиа буцаагаад Орост нь өгчих. Тэгээд мөнгөтэй хүн,эсвэл аль нэгэн улс худалдаж авна биз.
Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албан тушаалаа өгснөөс хойш анх удаа "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцсон юм. Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь болон, юу хийсэн бүтээсэн болон цаашид ямар замаар явах ёстой талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Ингээд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн улс төр, болон нийгмийн асуудлаар хэлсэн онцлох 30 ишлэлийг хүргэж байна.
- АН өнгөрсөн хугацаанд эв нэгдэлгүй, нэг баг болж чадаагүй учраас ялагдсан.
- АН, МАН-ын төлөвшлөөс улс орны ирээдүй ихээхэн шалтгаална. Хоёр нам бие биенээ хурцалж чадвал төдий чинээ урагшилна.
- Зургаан сарын эхээр Эрдэнэт үйлдвэр манай улс руу шилжиж байгаа асуудал УИХ дээр яригдсан.
- УИХ-ын дарга асан З.Энхболд над руу утасдаж Эрдэнэтийн асуудлаар Ерөнхий сайдын хувиар тайлбар хий гэж хэлсэн. Тэгээд би хариуцлагатай мэдэгдэл хийсэн.
- АН дөрвөн жил ажилласан ажлаа ард түмнээр дүгнүүлсэн.
- Харь улсад байсан 49 хувийг авчирч чадаагүй “дожоогүй Ерөнхий сайд” байхыг хүсээгүй.
- Эрдэнэтийн 49 хувийг монгол компани өөрөө хөөцөлдөөд авч ирсэн. Буруу юм байхгүй.
- Эрдэнэт үйлдвэрийн асуудал Дашкентын уулзалтын өмнө болсон.
- Эрдэнэтийг тойрсон улс төр, маргаан манай улсад биш харь улсад байх ёстой асуудал. Хэрүүл нь Монголд яваад байгаа.
- Эсвэл Эрдэнэтийн 49 хувиа буцаагаад Орост нь өгчих. Тэгээд мөнгөтэй хүн,эсвэл аль нэгэн улс худалдаж авна биз.
- АН хэзээ ч хувийн компани руу дайрахгүй. Ц.Нямдорж МАН-аараа дамжуулаад хийцгээ. Гэхдээ Ц.Нямдорж тэнэг хүн биш.
- МАН зургаан сар ярьлаа. Одоо ажлаа хийцгээ.
- АН ялсан бол нийт баялагаа нэмэх ажил хийх байсан.
- Ерөнхий сайд хийж байсан 29 хүний 13-нь амьд байна.
- Казах, Киргиз хүнтэй уулзаад үз. Киргизийн улс төрийнхөн яг манай гишүүд шиг улс төрждөг. Гэтэл казах улс аль хэдийн нээлттэй болсон, хөгжөөд явж байна.
- Хууль зөрч, хулгай хий гэж би яриагүй биз дээ. Хийж байгаа улс төрийг нь ярьж байна.
- Н.Алтанхуяг байр сууриа илэрхийлж болно. 2012 онд бид хамтдаа бүх юмаа эерэгээр харж өөрчлөе гэж орж ирсэн.
- Шинэчлэлийн Засгийн газрыг буулгах ажилд манай намын хоёр фракц оролцсон. Гэхдээ Шинэчлэлийн засгийн газрын ажлыг үргэлжлүүлээд аваад явсан.
- Хувь хүнийг шүүмжилж болно. Гэхдээ гал тогоо руу орж болохгүй.
- Зээлтэй холбоотойгоор улс төржилт явж байсан учраас Петровисын Ж.Оюунгэрэл, MCS-ийн Л.Энх-Амгалан, МАК-ын Н.Номтойбаярын нэрийг хэлсэн. Тэр гурван хүнээс одоо уучлалт гуйж байна.
- Гүйцэтгэх засаглалын нэг жилийн хугацаанд маш олон ажил хийх байсан учраас Хөгжлийн банк хэрэгтэй болсон юм.
- 1 км замыг 2,3 жилийн өмнө 430 сая төгрөгөөр тавьдаг байсан. 430 сая гэж байсан өртөг өнөөдөр 600 гаруй сая болж болно. Ямар зам тавихаасаа шалтгаалаад үнэ нь өөр өөр.
- Бид 4 жилийн хугацаанд 3,500 км зам тавьсан. Хуучин 90 жилд 3,100 км зам тавьдаг байсан.
- Хямралын үед бид бүтээж чадсан.
- Энэ их юм бүтээн байгуулчаад хүмүүстээ хүргэж чадаагүй. Тайлбарлаж чадаагүй нь гол алдаа болсон.
- МАН энэ зургаан сар хугацаанд нэг ч дорвитой шийдвэр гаргаагүй мөртлөө улс төр нь явдагаараа явж л байна.
- Ард түмэн надад болон АН-д дүнгээ тавьсан. Их ажил хийсэн мөртлөө үүнийгээ бид ойлгуулж танилцуулж чадаагүй гэсэн хувь хүний бодол байна.
- Бүх намууд зөвшилцөөд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө хийгээд явах хэрэгтэй. Энэ өөрөө Монгол Улсад хэрэгтэй.
- Уул уурхайгаа явуулж чадахгүй бол өөрсдөө чадах юмаа хийх хэрэгтэй. Саваа томруулах хэрэгтэй. Хоосон улс төрөө болох хэрэгтэй.
- Би дөнгөж сая саран дээрээс бууж ирээгүй. Би ард түмэнтэйгээ хамт утаагаар амьсгалаад явж байна.