8o
Улаанбаатар хот
mobile menu

Францын онгоцонд тэсрэх бөмбөг байршуулжээ

2015-12-22 11:30:00

Францын нийслэл Парис хотоос Бүгд найрамдах Маврикий улсын чиглэлд нисч явсан “Air France” компанийн “Бионг 777” онгоцноос тэсрэх бөмбөгтэй адилхан зүйл олдсон учир ахмад яаралтай ослын буулт хийжээ. Шинжээчид онгоцыг хагас цаг нэгжсэний эцэст угаалгын өрөөнөөс картон хайрцаг дээр суурилуулсан цаг олсон байна. Одоогоор шинжээчдийн гарт ороод буй цаг тэсрэх бөмбөг эсэх нь тодорхойгүй байгаа юм. Цагдаагийнхан цагтай холбоотойгоор дөрвөн этгээдийг баривчилж, зургаан зорчигчоос мэдүүлэг авсан байна. Онгоцонд 459 зорчигч болон багийн 14 гишүүн зорчиж явжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл