Ардчилсан намын VI их хурлаас гарсан шийдвэрээр намын даргаа бүх гишүүдийнхээ саналаар тодруулахаар шийдвэрлэсэн. Нэр дэвшигчид Монгол орноо нар зөв тойрон гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж байгаа.
Өнөөдөр Дархан-Уул аймагт 21 дэх уулзалт болж байна. Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны нэгдсэн уулзалт дөрөв, таван цаг үргэлжилж, гишүүд санаа бодлоо илэрхийлэн, сонирхсон асуултандаа хариулт авч байгаа юм.