МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 14.00 цагт хуралдах товтой байсан ч хойшиллоо. Удирдах зөвлөлийн хуралдаанаар Уул уурхайн дэд сайдын томилгооны асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэнг “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилсон учраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын суудал эзэнгүй байгаа юм. Тиймээс түүний орны хүнийг МАН-ынхан тодруулахаар бэлтгэж байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад МАН-ын гишүүн Н.Төмөрхүү, Д.Загджав нарын нэрс сонсогдож байна.
Т.Энхэлээ