Өмнөд Солонгосын прокурорын алба Samsung компанийн өв залгамжлагч, дэд ерөнхийлөгч И Жае-Юнийг хахуулийн хэргээр баривчлах зөвшөөрөл өгөхийг хүслээ.
Ерөнхийлөгч Пак Гын Хетэй холбоотой хэрэгт дурдсанаар Samsung компани төрөөс дэмжлэг авахын тулд Чой Сун Силийн санд хандив өргөсөн гэж сэжиглэж байгаа юм.
И Жае Юнийг өнгөрсөн долоо хоногт бүтэн 20 цаг байцаасан бөгөөд 2014 онд түүний эцэг Лий Гонь-хи зүрхний шигдээс болж, тэр цагаас хойш түүнийг Samsung группийн жинхэнэ ерөнхийлөгч гэж үзэх болжээ.
- Samsung группийн үүсгэн байгуулагч И Бёон-чолийн ач хүү, одоогийн ерөнхийлөгч И Гонь-хигийн ууган хүү.
- 48 настай, насаараа Samsung группт ажиллаж байгаа, одоо дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг.
- Өнгөрсөн жил Samsung Electronics-ийн удирдах зөвлөлд оруулахаар нэрийг нь дэвшүүлсэн бөгөөд аравдугаар сарын 27-ны өдөр ТУЗ-ын гишүүн болжээ.
- Өдгөө 74 настай эцэг нь албан тушаалаасаа буусны дараа Samsung группийн ерөнхийлөгч болно гэж үздэг.
- Шүүмжлэгчид түүнийг ажлын чадвараараа бус, айлын ууган хүү учраас энэ албан тушаалд хүрсэн гэж үздэг.
Өмнөд Солонгосын шүүх ирэх Лхагва гарагт Прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдэх бөгөөд энэхүү хэрэгтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Пак Гын Хегийн хэрэг улам гүнзгийрч магадгүй юм.
Эх сурвалж: BBC