Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар санал, дүгнэлтээ нэгтгэдэг уламжлалтай.
Тэгвэл Ардчилсан намын бүлгийн хуралдаан ирц бүрдээгүйгээс болж цуцлагдсан байна. Учир нь УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Наранхүү нар гадаадад, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар орон нутагт томилолттой, харин УИХ-ын гишүүн Д.Муратын ар гэрт нь ажил явдал гарсан байна.
Т.Энхэлээ