АНУ-ын ардчилсан намаас суудалтай төлөөлөгчид Доналд Трампын тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Учир нь Трампыг ОХУ-тай холбоотон болохыг хүссэн, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг хууль бус арга ашиглан ялалтанд хүрсэн гэж үзэж байгаа юм.
АНУ-д конгрессийн суудалд Ардчилсан намыг төлөөлөн суудаг суудалтай төлөөлөгчид өөрсдийн твиттер хуудаснаа #trumpinaugrationday хаштаг үүсгэн санал бодлоо солилцож байна. Энэхүү цахим хөдөлгөөнийг Жеоржиагийн төлөөлөгч Жон Левис санаачлан эхлүүлсэн бөгөөд мужийн төлөөлөгчид Трампын тангараг өргөх ёслол дээр очиж байсанаас гэртээ тухлан суух нь дээр хэмээн твиттерийн хуудаснаа дуу нэгтэйгээр бичжээ.
Трамп хууль ёсны дагуу ерөнхийлөгчийн суудалд суугаагүй. Иймд тангараг өргөх ёслолд очиж байсанаас гэртээ байсан нь хавьгүй илүү хэмээн NBC ньюс-д хэлжээ.
Ярихаас хийж байгаа юм алга. Иймд тангараг өргөх ёслолд оролцохгүй хэмээн бямба гарагт твиттер хуудаснаа жиргэжээ.
Хэрэв надаас Доналд Трампьай хамт байх уу эсвэл Жон Левистэй хамт байх уу гэж асуувал Жонтой хамт байж шудрага бус сонгуулийн эсрэг зогсоно.
Би энэ сарын 20-ны өдөр болох тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгээ твиттер хуудасаараа дамжуулж байна. Мөн гаргасан шийдвэртээ үнэнч зогсох болно.
Би тангараг өргөх ёслолд оролцохгүй.
Би бүх нийт Америк эмэгтэйчүүдийн төлөө ёслолд оролцохгүй гэдгээ илэрхийлж байна гэв.
Би дараагийн ерөнхийлөгчийн сонгуулийн тангараг өргөх ёслолд оролцохгүй. Тэр тусмаа Трампын ямар ч ёслол байсан би оролцохгүй.
Коняерсийн алба алба ёсоор тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгээ СNN-ээр дамжуулан хэлж байна.
Трамптай анх уулзаж байхад тийм их сэтгэгдэл үлдээж чадаагүй. Тэр өөрийн эх орныхоо төлөө сайн зүйл хийж чадах эсэхээ нотлоогүй байна.
Би тангараг өргөх ёслолд оролцохгүй. Харин тэр өдрийг эсэргүүцэлд зориулж бэлтгэж, зориулах болно.