Хятадын хэл шинжлэлийн мастер, ping ying буюу хятадын дуудлагын системийг үндэслэгч Жоу Яо Гуан 111 насандаа бямба гарагт гэртээ таалал төгсчээ. Тэрээр Хятадын хэл шинжлэлийн эцэг хэмээн өргөмжилдөг бөгөөд 1950 онд дуудлагын системийг зохиосон. Тэрээр залуу насандаа "Валл Стреет"-ийн банкер байсан аж.
Дуудлагын системийг зохиогоогүй үед Хятадын нийт иргэдийн 85 хувь нь ханз бичиглэлээ уншиж чаддагүй байсан аж.