8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүх даваа гарагаас эхлэн өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллана

2017-01-15 11:59:00

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх ирэх долоо хоногийн даваа гарагаас өвөлжилт хүндэрсэн аймаг сумдад ажиллах хуваарь гаргасан байна.

Сайд энэ удаа зүүн аймгуудад ажиллана. Тэрбээр малчид, иргэдтэй уулзаж, санаа бодлыг нь сонсож, цаг үеийн байдалтай танилцах юм байна. Мөн орон нутгийн онцгой комиссын гишүүдэд заавар зөвлөмж өгч, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх юм. Шадар сайдын тушаалаар өнгөрсөн сард Онцгой байдал болон бусад холбогдох яамдын төлөөлөл оролцсон ажлын хэсэг орон нутагт ажиллаж 10 гаруй аймгийн 100 гаруй сум өвөлжилт хүндрэх төлөвтэй гэсэн дүгнэлт гаргасны дагуу ийнхүү хөдөөг зорих болсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment