8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 40-45 хэмд хүрч хүйтэрнэ

2017-01-14 16:00:00

Сибирийн хүйтэн агаар нэгдүгээр сарын 15-ны ням гаригаас нутгийн баруун хойд хэсгээр шилжин ирэх тул 16-наас 19-нийг хүртэл хугацаанд нийт нутгаар хүйтний эрч эрс чангарна.

Нэгдүгээр сарын 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, нэгдүгээр сарын 16-17-нд ихэнх нутгаар ялангуяа 16-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиу цас орж, салхи секундэд 12-14 метр хүрэх ажээ. Энэ өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, зам даваа цас шуурганд хаагдах, харагдац муудах, хальтиргаа гулгаа нэмэгдэх цаг агаарын нөхцөл бүрдэх төлөвтэй байна.

Нэгдүгээр сарын 16-наас шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндий, Дархадын хотгороор 40-45 хэм, Монгол Алтайн өвөр хэсэг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -35, -40 хэм,  тал хээрийн нутгаар 28-33 хэм хүрч хүйтэрнэ. Мөн Алтайн өвөр болон өмнөд говиор 19-24 хэм хүрч чангарах төлөвтэй тул малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, цахилгаан эрчим хүчний шугам зэрэгт хүндрэл учруулахын зэрэгцээ, цас үргэлжлэн орсны улмаас өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх нөхцөл бүрдэх төлөвтэй байгааг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment