Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр "Өмнөд Хятадын Тэнгис"-ийн асуудал хурцаар яригдаж, тэнгисийг тойрсон маргаан, сөргөлдөөн тасрахгүй байгааг анхааруулж байна.АНУ-ын төрийн нарийн бичгийн даргаар сонгогдсон Рекс Тиллерсон "АНУ Өмнөд Хятадын Тэнгисийн асуудлаар Бээжинд хяналт тавиж, ажиллахаар зориж байна" гэв. "
Гл0бал Таймс" хэвлэлд бичсэнээр "Өмнөд Хятадын Тэнгис"-ийн асуудлаар томоохон дайн дэгдэж магадгүй" гэжээ. Мөн өнгөрсөн жил Бээжин хуурамч арал босгон цэргийн бааз байгуулсан зургийг хэвлэн гаргажээ.
Лхагва гарагт АНУ-ын төрийн нарийн бичгийн даргаар сонгогдсон Рекс Тиллерсон "Хятадын тэнгисд явуулж буй Бээжингийн бодлого Оросуудын уурыг хүргэж, том дайн дэгдээнэ. Иймд зөв дохио өгчХятадуудад тэнгис дээр бариж буй байгууламжаа таслан зогсоохыг хүсэж байна" гэв. "
Харин Хятадын Гадаад хэргийн сайд Лу Кан тодорхой хариулт өгөөгүй бөгөөд өөрсдийн газар нутаг дээр хийж байгаа үйл ажиллагаа тул оролцохгүй байхыг хүслээ.
“Глобал Таймс” болон “China Daily”-д бичсэнээр Хятадын тал газар нутгаа хамгаалж үлдэхгүй бол Өмнөд Хятадын Тэнгист томоохон дайн дэгдэж, сөргөлдөөн үүсэх нөхцөл бүрдээд байна.
Обамагийн засгийн газар Өмнөд Хятадын тэнгист цэрэг армийн хүчээ оруулах сонирхолгүй .Харин ДоналдТрампын засгийн газар цэргийн хүчийг оруулж, нэвтрэх замыг хаах төлөвлөгөөтэй байгаа юм. Гэхдээ Трампын засгийн газар хэрхэн, яаж хэрэгжүүлэх тал дээр сайн мэдэхгүй байгаа аж. "China Daily"-д АНУ болон БНХАУ-ын Өмнөд Хятадын Тэнгис дээр явуулж буй бодлого ялгаатай тул хэрэг хаашаа ч явж болох юм гэв.
Эх сурвалж: BBC
Chuhal.mn