Чингэлтэй дүүрэгт байрлах нэгэн банкинд “Хуурамч ам.доллар илэрлээ” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Хэрэг өчигдөр гарсан бөгөөд мэдээллийн дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух 65 настай М хуурамч 18 ширхэг 100 ам.долларыг солиулахыг завдаж, үйлдэл дээрээ баригджээ.
Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа аж.