8o
Улаанбаатар хот
mobile menu

Машины батерей хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригджээ

2017-01-12 15:00:00

Автомашины эд анги, хучлага хулгайлах явдал нийслэлд үйлдэгдэж буй гэмт хэргүүдийн өндөр хувийг эзэлдэг. Ялангуяа Приүс машины толь хулгайлах үйлдэл сүүлийн жилүүдэд эрс өссөн. Гэтэл сүүлийн үед хучлага, толиор зогсохгүй Приүсийн ком батерейг хулгайлах хэргүүд гарах болсон байна.

Хэд хоногийн өмнө цагдаа нар Приүс автомашины батерей, толь зэрэг эд анги хулгайлж, наймаалдаг бүлгийг илрүүлсэн бол саяхан мөн ийм төрлийн хэргийг үйлдэл дээр нь илрүүлжээ. 

Тодруулбал, ХУД-ийн 10 дугаар хороо “Буянт-Ухаа-2” хорооллын байрны гадна зогсоолд автомашины дохиолол асаад байна гэсэн мэдээллийн мөрөөр ЧД-17 хороонд суух У /эр.28н/ нь бусадтай бүлэглэн Приүсийн ком батерейг хулгайлсан хэргийг илрүүлэн ХУДЦХ-2 шалгаж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment