Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр утааны асуудлаар өргөн хэмжээний уулзалтыг зохион байгуулсан. Тэрээр энэ үеэр “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хуулийг би анх санаачилсан. Сэтгүүлчдийг нисдэг тэргээр авч явж утааг дээрээс нь харуулж байсан. Тийм ч учраас дэлхийд утаатай хамгийн сайн тэмцсэн Ерөнхийлөгчөөр намайг тодруулж шагнасан” гэх зэргээр олныг эгдүүцүүлж, алмайруулсан мэдэгдлүүдийг их хийсэн.
Мөн үүний дараа Ерөнхийлөгч маань твиттер хуудсаараа дамжуулан “Утааг харахаар уур хүрэхгүй байх аргагүй. Сэтгүүлчдийг загналаа гэх. Олон жил эрхлүүлсэн дээ. Хэвлэлийнхэн цааш бусдыгаа загнах байлгүй” хэмээн мэдэгдсэн нь бас л цахим ертөнцийнхнийг ярих ярианы сэдэвтэй болгоод байна.
Т.Энхэлээ