8o
Улаанбаатар хот
mobile menu

НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэллээ

2017-01-12 11:38:27

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Нийслэлийн өмчит хувьцаат компани болон өмчийн оролцоотой компаниудын ТУЗ-ийн гишүүдийг томилох тухай, Нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллогын мөрөөр авах арга хэмжээний тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай, Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим байгууллагуудын зөвшөөрлийн хугацааг сунгах, цуцлах тухай зэрэг 15 асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment